Христийн Амьдрал

“Та нарын хэн нэгэн зуун хоньтой байгаад тэднээс нэгийг нь алдчихвал, хээр ерэн есөн хоньдоо үлдээгээд, алдагдсан нэгийг олдох хүртэл түүнийг хайхаар араас нь явахгүй гэж үү? Тэгээд түүнийгээ олоод, мөрөн дээрээ тохон, баярлах болно. Тэрээр гэртээ хүрч ирээд, найз нөхөд болон хөршүүдээ дуудан, тэдэнд ‘хамтдаа баярлацгаая; учир нь би алдсан хонио оллоо’” гэж хэлжээ (Сайн Мэдээний Лук ном 15:4-6).

​​Бурхан эхлээд дэлхий ертөнцийг бүтээж мөн Адам, Эва хоёрыг бүтээв. Дараа нь ТЭРБЭЭР Едений Цэцэрлэгийн дундуур тэр хоёртой хамт алхдаг, нөхөрлөлдөө их дуртай, сайхан байлаа. Адам, Эва хоёр гэнэн цайлган, цэвэр ариун байсан учир нүгэл болоод бузар муугийн талаар мэддэггүй байв. Бурхан Адам, Эва хоёрт дуулгавартай байх цорын ганц тушаал өгчээ. Тэд Бурханаас өгсөн тушаалын дагуу, сайн муугийн мэдлэг өгөх модны жимснээс огт иддэггүй байлаа. Энэ эхэн үеэс Бурхан хүн төрөлхтөнд сонголт хийх хүч чадлыг өгсөн бөгөөд ТЭРБЭЭР үүнийгээ хэзээ ч хүчингүй болгоогүй юм. ​

Эмэгтэй хүнд зориулсан гайхамшигтай төлөвлөгөө Бурханд байдаг. Энэхүү төлөвлөгөө нь Бурханыг дуулгавартай дагаснаар дэг журамтайгаар хэрэгжиж эхэлдэг байна. Бурханы төлөвлөгөөнд эрэгтэй эмэгтэй хүмүүс Түүний өмнө эн тэнцүү байдаг хэдий ч тус тусдаа, өөр өөрийн үүрэг, хариуцлагатай байдаг төдийгүй хамтдаа нэгэн барилдлагатай байдаг. ТЭРБЭЭР Өөрийн мэргэн ухаан, нигүүлсэл дотор эрэгтэй, эмэгтэй хүн бүрийн үүргийг онцгойгоор бүтээсэн юм. Бурхан бүтээлийнхээ үед Адамыг гүн нойронд автуулан түүний хавирганаас нэгийг авч, эмэгтэй хүнийг бүтээсэн юм ​​(Эхлэл 2:21-22)​​. Эмэгтэй хүн нь Бурханы гараас шууд ирсэн бэлэг бөгөөд эрэгтэй хүнээс бий болж, эрэгтэй хүний төлөө бүтээгдсэн юм ​​(1Коринт 11:9)​​. Мөн ​​Эхлэл​​ номын ​1:27​-д өгүүлсэнчлэн: ​​“...Бурхан, Өөрийн дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв”​​ гэжээ. Гэвч хүн нэг бүр өөр өөрийн дүр төрхтэй бүтээгдсэн хэдий ч тэднийг бие биедээ төгс зохицож байхаар бүтээсэн юм. Хэдийгээр эмэгтэй хүн ​​“... илүү сул дорой сав, ...” (1Петр 3:7)​​ хэмээн тооцогддог боловч энэ нь түүнийг дорд нэгэн болгосон гэсэн үг биш юм. Эмэгтэй хүн нь амьдралын зорилготой бүтээгдсэн бөгөөд тэрхүү зорилгыг зөвхөн эмэгтэй хүн өөрөө л гүйцэлдүүлж чадна. ​