Та аз жаргалтай хүн мөн үү? Учир нь айдас ба нүглийн буруутан гэх мэдрэмж нь таны баяр хөөрийг үгүй хийж байдаг. Магадгүй та “Би хэрхэн баяр хөөртэй байх вэ?” хэмээн боддог байх. Харин надад танд зориулсан сайн мэдээ байна! Танд тусалж чадах Нэгэн байгаа. Тэрээр таны гэм нүглүүдийг уучилж, мөнхийн баяр хөөрийг өгч чадна. Түүний нэрийг Есүс гэдэг. Би танд Түүний тухай ярьж өгье. Түүний эцэг бол Бурхан бөгөөд Тэрбээр энэ дэлхийг бүтээжээ. Тэрбээр энэ дэлхий дээрх бүх зүйлсийг мөн таныг болон намайг бүтээсэн юм.
Бурхан байдаг болов уу? Энэ гариг эрхэс, ертөнцийг Удирдагч эсвэл Хамгийн дээд нэгэн байдаг болов уу? Үүнийг хаанаас олж мэдэж болох вэ? Би энэ талаар тодорхой ойлголттой болж чадах болов уу? Энэ асуултын хариу нь маш чухал ач холбогдолтой. Учир нь хэрвээ Бурхан байдаг юм бол, Түүнийг би үл ойшоовол гарах үр дагавар нь юу болох бол?
2025 оны наймдугаар сарын 18 in Есүс 5 minutes