Web-Only-Paragraph

​​Бурхан эхлээд дэлхий ертөнцийг бүтээж мөн Адам, Эва хоёрыг бүтээв. Дараа нь ТЭРБЭЭР Едений Цэцэрлэгийн дундуур тэр хоёртой хамт алхдаг, нөхөрлөлдөө их дуртай, сайхан байлаа. Адам, Эва хоёр гэнэн цайлган, цэвэр ариун байсан учир нүгэл болоод бузар муугийн талаар мэддэггүй байв. Бурхан Адам, Эва хоёрт дуулгавартай байх цорын ганц тушаал өгчээ. Тэд Бурханаас өгсөн тушаалын дагуу, сайн муугийн мэдлэг өгөх модны жимснээс огт иддэггүй байлаа. Энэ эхэн үеэс Бурхан хүн төрөлхтөнд сонголт хийх хүч чадлыг өгсөн бөгөөд ТЭРБЭЭР үүнийгээ хэзээ ч хүчингүй болгоогүй юм. ​

English Spanish

2025 оны наймдугаар сарын 18 in  Христийн Амьдрал, Web-Only-Paragraph 5 minutes