номын хуудсууд
Гэр бүл бол нийгмийн маш чухал нэгж юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлт нь гэр бүлийг бий болгодог. Гэр бүл нь үнэнч сэтгэлийн гүүрийг улам нандин, эв нэгдэлтэй болгодог төдийгүй бидний биеийн хүслийг төгс сайнаар хангаж, аз жаргалтай сэтгэл хангалуун байдлыг өгдөг нарийн нандин холбоос билээ. Бурханы төлөвлөгөөнд гэр бүлийн гишүүд үргэлж бие биедээ аз жаргалыг өгч, бүрэн нийцэж амьдарч байхаар зорилго чиглэлийг нь зааж өгдөг.
Айдас гэж юу вэ? Бурханаас эмээх эмээдэс Ирээдүйнхээ төлөө айх айдас Бүтэлгүйтэхээс айх айдас Зовлонгоос айх айдас Үхлээс айх айдас Айдас хэмээх нууц дайсан хүн бүрийн амьдралын алхам бүрт, бүх он жилүүдэд эзлэн оршдог. Энэ нь баригдашгүй мөн сүйтгэгч бөгөөд бидний бодол санааг хордуулж, дотоод амар тайван байдлыг хулгайлж, амьдрах урам зоригийг хугалан зогсоодог. Мөн биднийг сандарч тэвдсэн, түгшүүртэй, санаа зовсон, тайван бус, сэтгэл хямраасан, хулчгар хүн болгодог. Энэ ямар тааламжгүй, хэрэгцээгүй мэдрэмжүүд вэ!
“Та нарын хэн нэгэн зуун хоньтой байгаад тэднээс нэгийг нь алдчихвал, хээр ерэн есөн хоньдоо үлдээгээд, алдагдсан нэгийг олдох хүртэл түүнийг хайхаар араас нь явахгүй гэж үү? Тэгээд түүнийгээ олоод, мөрөн дээрээ тохон, баярлах болно. Тэрээр гэртээ хүрч ирээд, найз нөхөд болон хөршүүдээ дуудан, тэдэнд ‘хамтдаа баярлацгаая; учир нь би алдсан хонио оллоо’” гэж хэлжээ (Сайн Мэдээний Лук ном 15:4-6).
Ариун Сүнс бол Тэнгэрлэг Гурвалын Нэг бөгөөд гурав дахь оршихуй нь билээ. Түүнийг Эцэг Бурхан өөрийнхөө хүүхдүүдтэй хамт байлгахын тулд илгээдэг. “Би Эцэгээс та нар руу Тайтгаруулагчийг илгээнэ. Тэр бол Эцэгээс гарах үнэний Сүнс мөн. Тэрбээр ирэхдээ Миний тухай гэрчилнэ” (Иохан 15:26). Ариун Сүнс нь алс холын газарт тайлагдашгүй оршихуйд байдаг Нэгэн биш ээ. Тэрбээр амархан танигдаж, бидэнтэй холбоотой байж чаддаг Нэгэн юм. Учир нь Тэрбээр бол Бурханлаг зан чанартай тул Түүнийг оршин байгаа зан чанараар нь тодорхой таньж мэдэж болно.
“Хэн уй гашуудалтай байна вэ? Хэн зовлон зүдгүүртэй байна вэ? Хэн маргаантай байна вэ? Хэн яншиж үглэнэ вэ? Хэн шалтгаангүйгээр шарх авсан бэ? Хэн улаан нүдтэй байна вэ? Тэд урт хугацаагаар дарсанд хорогдож, тэд хольсон дарсыг хайн явдаг. Дарс улаан өнгөтэй байхад нь, аяган дотор өнгөө өгч, зөв мэт эргэлдэхэд нь чи түүн рүү бүү хар. Энэ нь эцэстээ могой мэт хазаж, бас эгэл загалмайт могой шиг хатгадаг” (Сургаалт Үгс 23:29-32).
Бурхан байдаг болов уу? Энэ гариг эрхэс, ертөнцийг Удирдагч эсвэл Хамгийн дээд нэгэн байдаг болов уу? Үүнийг хаанаас олж мэдэж болох вэ? Би энэ талаар тодорхой ойлголттой болж чадах болов уу? Энэ асуултын хариу нь маш чухал ач холбогдолтой. Учир нь хэрвээ Бурхан байдаг юм бол, Түүнийг би үл ойшоовол гарах үр дагавар нь юу болох бол?
Бурхан эхлээд дэлхий ертөнцийг бүтээж мөн Адам, Эва хоёрыг бүтээв. Дараа нь ТЭРБЭЭР Едений Цэцэрлэгийн дундуур тэр хоёртой хамт алхдаг, нөхөрлөлдөө их дуртай, сайхан байлаа. Адам, Эва хоёр гэнэн цайлган, цэвэр ариун байсан учир нүгэл болоод бузар муугийн талаар мэддэггүй байв. Бурхан Адам, Эва хоёрт дуулгавартай байх цорын ганц тушаал өгчээ. Тэд Бурханаас өгсөн тушаалын дагуу, сайн муугийн мэдлэг өгөх модны жимснээс огт иддэггүй байлаа. Энэ эхэн үеэс Бурхан хүн төрөлхтөнд сонголт хийх хүч чадлыг өгсөн бөгөөд ТЭРБЭЭР үүнийгээ хэзээ ч хүчингүй болгоогүй юм.
Эмэгтэй хүнд зориулсан гайхамшигтай төлөвлөгөө Бурханд байдаг. Энэхүү төлөвлөгөө нь Бурханыг дуулгавартай дагаснаар дэг журамтайгаар хэрэгжиж эхэлдэг байна. Бурханы төлөвлөгөөнд эрэгтэй эмэгтэй хүмүүс Түүний өмнө эн тэнцүү байдаг хэдий ч тус тусдаа, өөр өөрийн үүрэг, хариуцлагатай байдаг төдийгүй хамтдаа нэгэн барилдлагатай байдаг. ТЭРБЭЭР Өөрийн мэргэн ухаан, нигүүлсэл дотор эрэгтэй, эмэгтэй хүн бүрийн үүргийг онцгойгоор бүтээсэн юм. Бурхан бүтээлийнхээ үед Адамыг гүн нойронд автуулан түүний хавирганаас нэгийг авч, эмэгтэй хүнийг бүтээсэн юм (Эхлэл 2:21-22). Эмэгтэй хүн нь Бурханы гараас шууд ирсэн бэлэг бөгөөд эрэгтэй хүнээс бий болж, эрэгтэй хүний төлөө бүтээгдсэн юм (1Коринт 11:9). Мөн Эхлэл номын 1:27-д өгүүлсэнчлэн: “...Бурхан, Өөрийн дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв” гэжээ. Гэвч хүн нэг бүр өөр өөрийн дүр төрхтэй бүтээгдсэн хэдий ч тэднийг бие биедээ төгс зохицож байхаар бүтээсэн юм. Хэдийгээр эмэгтэй хүн “... илүү сул дорой сав, ...” (1Петр 3:7) хэмээн тооцогддог боловч энэ нь түүнийг дорд нэгэн болгосон гэсэн үг биш юм. Эмэгтэй хүн нь амьдралын зорилготой бүтээгдсэн бөгөөд тэрхүү зорилгыг зөвхөн эмэгтэй хүн өөрөө л гүйцэлдүүлж чадна.
Энэ дэлхийд асар олон хүмүүс зүрх сэтгэлээрээ хоосорч, амартайван бус амьдарч байна. Тиймээс тэд байнга нэг юмыг хайна. Олон жил өнгөрсөн ч нэрлэж үл чадах тэр Нэгэнийг эрж хайна. Заримдаа мартахыг хичээнэ, гэвч дахиад л шинээр эрлээ үргэжлүүлнэ.
Ариун Библид: “Мөн би үхэгсдийг аугаа их болон өчүүхэн нэгэн байсан тэднийг Бурханы өмнө зогсож байхыг харав, мөн номууд дэлгээстэй байсан бөгөөд; өөр нэгэн ном ч дэлгээстэй байсан ба тэр нь амийн ном байв. Үхэгсэд номуудад бичигдсэн тэдгээр үйлсээр, өөрсдийн хийсэн үйл хэргийн дагуу шүүгдэж байлаа.” (Илчлэлт 20:12) хэмээн бичигдсэнийг бид уншдаг. Энэ бол Бурхан бидний тухай бичлэгийг хадгалж байдаг гэсэн нотолгоо юм.