“Хэн уй гашуудалтай байна вэ? Хэн зовлон зүдгүүртэй байна вэ? Хэн маргаантай байна вэ? Хэн яншиж үглэнэ вэ? Хэн шалтгаангүйгээр шарх авсан бэ? Хэн улаан нүдтэй байна вэ? Тэд урт хугацаагаар дарсанд хорогдож, тэд хольсон дарсыг хайн явдаг. Дарс улаан өнгөтэй байхад нь, аяган дотор өнгөө өгч, зөв мэт эргэлдэхэд нь чи түүн рүү бүү хар. Энэ нь эцэстээ могой мэт хазаж, бас эгэл загалмайт могой шиг хатгадаг” (Сургаалт Үгс 23:29-32).
Библид, архинд дондож, түүнийг хэрэглэсэн үр дүнгийн тухай туйлын үнэн дүр зургийг дүрслэн харуулжээ. Зовлон зүдгүүр, харуулсал гашуудал, гомдол цөхрөл, хэрүүл зодоон болоод сэтгэлийн шарх зэрэг нь энэхүү зургийн нэгэн хэсэг болдог. Зовлон зүдгүүрийн жагсаалтыг гаргавал зөвхөн дарсан дотор амьдрагч хэн бүхний хувьд дээр дурьдсан асуудлуудаас ч илүү олныг гаргаж ирэх биз ээ.
Түмний хайр хүндэтгэл хүлээсэн олон хүмүүс архины хэрэглээнээс болж өөрсдийн амьдралыг сүйтгэж доройтдог билээ. Энэ нь тэдний амьдралаас ирсэн асуудлуудын үр дагавар болох гэр бүлийн хүчирхийлэл, хулгай дээрэм, ойр дотно хүмүүсээ хөнөөх, мөн гэрлэлтийн тангараганд итгэл алдрах зэрэг үйлдлүүдээс болдог.
Маш олон залуу нөхөр, эхнэрүүд өөрсдийн амьдралдаа нөхөрлөл болон итгэлцэл дотор амьдрахыг хүсэн эрмэлздэг боловч ганцхан архитай холбогдоход л аз жаргалтай байх амьдралын боломжоо нураан үгүй хийдэг.
Ээ даан ч тоогүй еэ! Архи уух түүний анхны оролдого нь даан ч анхаарал болгоомжгүй, тоомжиргүй явдал юм. Дэндүү өчүүхэн мэт санагдах энэ буруу алхам нь бүхэл бүтэн ирээдүйд сүүдэр болдог ажээ. Гэр орон, гэр бүлийн хэрэгцээнд байсан мөнгө, төгрөг зөвхөн архи уухад зарцуулагдан үгүй болж эхэлдэг. Гэр бүлтэйгээ хамтдаа өнгөрүүлэх алтан боломжийг нь ч архи үгүй хийв.
Цаг хугацаа өнгөрөх тусам амьдралын дарамт зовлон, үл төгсөх стрессийг тайлж намжаахын тулд архийг илүү ихээр, улам илүү ихээр хэрэглэж, энэ бүхнээс сална хэмээн хичээдэг байна. Нөгөөтэйгүүр бусдын хүндлэл, талархал хүртэхгүй байгаа мэт сэтгэгдэл төрж, үл ойлголцол болон хэрүүл маргаан нь улам нэмэгдсээр ямар нэгэн зүйлд найдах гэсэн найдвар нь нэгмөсөн үгүй болдог. Эдгээр асуудлуудын дундуур зөвхөн архи л даван туулах түшиг тулгуур нь болох мэт санагддаг ч энэ нь эцэстээ үй олон асуудал бэрхшээлүүдийн цорын ганц хариулт нь архи болж хувирдаг. Үнэндээ энэ нь амьдралын бухимдал, бүтэлгүйтэл болоод санаа зоволтуудыг түр хугацаанд бүдэгрүүлж эсвэл хааж халхалж байгаа мэт бодлуудыг өгдөг боловч энэ нь асар том эндүүрэл болдог. Учир нь согтуурал нь гараад, эргээд ухаан санаа нь хэвийн байдалд ороход, нөгөө асуудлууд нь хэд дахин ихэссэн байгааг хараад, дахиад л архи уух дараачийн хүсэлд хөтлөгдөн аваачигдана. Архи хэрэглэгч нь архиндаа аажим, аажмаар эзэмдүүлсээр түүнийхээ боол нь болж, улмаар өөрийгөө болон бусдыг хордуулж, шархлуулж эхэлдэг байна. Тэрээр төгсч дуусашгүй мөнөөх л бахь байдаг, ямар нэгэн найдваргүй амьдралд орсон мэт бодолд хөтлөгдөж, эргээд хуучин амьдрал руугаа алхдаг байна.
Гэвч хүлээ! Энэ аймшигт үхмэл, цангасан амьдралд чинь хариулт өгөх цорын ганц найдвар бий.
Есүс Бол Хариулт
Есүс хүний цангааг тайлж чадах амийн усыг санал болгосон. Есүс, Өөрийн үйлчлэлийг хийж байх үедээ, худгаас ус авахаар ирсэн нэгэн эмэгтэйтэй уулзан, эмэгтэйд хандан түүний сэтгэлийн цангааг тайлах усыг өгч чадахын зэрэгцээ дахин хэзээ ч цангаж туйлдахгүй тухай ярьдаг. (Иохан 4:5-26). Цангааг тайлах энэхүү усны нандин нууцыг хүмүүс мэддэггүйн улмаас хүн нэг бүрийн сүнс, сэтгэл үргэлж цангаж байдаг юм. Тиймээс Есүс бол хүмүүсийн сүнс сэтгэлийг эмчилдэг эмч мөн.
Бурханд гайхамшигт сайхан арга зам бий. Илчлэлт 21:6-д, “Би цангасан нэгэнд амийн оргилох булгийн уснаас үнэгүй ус өгөх болно” гэжээ.
Есүс бол тэрхүү амьд булаг нь юм. Та хэн ч байсан хамаагүй, зөвхөн өөрөө байгаагаараа Түүн рүү ирээрэй. Та өөрийн хүч чадлаар энэ буруу замаас гарч чадахгүй байгаагаа Түүнд хэлээрэй. Архины тухай бодлоо толгойноос авч чадахгүй болтлоо сүйрэлд орсон энэ аюулаас зөвхөн Есүс таныг татан гаргаж чадна гэдгийг ухаарч, ойлгосноо Түүнд хэлээрэй.
Та өөрийн болон хүний хүслээр туйлдаа хүртэл уруу татагдаж, түүнийг өөрөө даван туулахад хангалтгүй байдгийг, өөрийн өнгөрөөсөн туршлагаасаа олж мэдсэн байх.
Тиймээс та Бурханд, өөрийгөө гэм нүгэлтэн гэдгээ хүлээн зөвшөөрч, амин хувиа хичээсэн, нүгэл хилэнцээр дүүрэн амьдралаа Түүнд өргөж, Түүний өмнө гэмшилтэйгээр ирээрэй. Бурханд, танд зориулсан арга зам байгаа гэдэгт итгээрэй. Та Түүний өмнө бүр мөсөн бууж өгвөл, ТЭРБЭЭР танд хэрэгтэй энэрэл, өршөөл нигүүлслийг өгөх болно. Есүс Христийн цус таны гэм нүглийг угаан цэвэрлэж, мөн та Исаиа 1:18-д дурьдсанчлан, “Одоо ирцгээ, хамтдаа дүгнэн үзэцгээе... хэдийгээр та нарын нүглүүд час улаан мэт боловч, тэд цас мэт цагаан болох болно; хэдийгээр тэд хүрэн улаан мэт боловч, ноос шиг болох болно” хэмээх амлалтыг хүлээн авах болно.
Бурхан таныг уучлахдаа, ТЭРБЭЭР хоосон орхихгүй харин бидний зүрх сэтгэлийн хоосон орон зайг хайр ба баяр баясгалан, амартайван, энэрэл нигүүлслээр дүүргэж өгдөг.
Бурханы хайр таны зүрх сэтгэлийг дүүргэх үед, гүн гүнзгий уучлал өршөөл болоод сэтгэл хангалуун байдал тан дээр ирнэ. Та Түүний хүүхэд болох эрхийг хүлээж авах болно. Таны зүрх сэтгэл эрх чөлөөтэй бас нээлттэй болж, авралын баталгаатай болно. Уруу татлага, сорилт, хүнд хэцүү байдал ирэх үед хаашаа Хэнд хандаж, ямар хүнд итгэл үзүүлэхээ мэддэг болох болно. Таны сүнсний цангаа тайлагдахын хамт, та архи уруу тэмүүлэх дон, шунал хүсэл үгүй болж, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх хүч чадлыг ТЭРБЭЭР олгоно. Сэтгэлийн шарх эмчлэгдэж, харин үлдэх сорви нь Бурханаас танд өгсөн гайхамшигт нигүүлслийн улмаас та Түүнд үйлчлэх хүсэл тэмүүллээр солигдоно. Та ирж тэрхүү амьд уснаас уухгүй гэж үү? “Над руу ирэгсдийг Би хэзээ ч явуулахгүй” (Иохан 6:37).
Бурханы Хүмүүсийн Дэмжлэг ба Нөхөрлөл
Бурханы хүслийг өөрийн амьдралын бусад талбаруудаас үргэлжлүүлэн хайх нь нэн чухал юм. Бурханы цуглаан нь аюулгүй газар бөгөөд та тэндээс амьдралдаа гарах шинэчлэл, өөрчлөлтүүд мөн танд тохиолдох хүнд хэцүү цагуудад дэмжлэг болох нөхөрлөлийг олох болно. Бурхантай болоод хүмүүстэй нөхөрлөх энэ шинэ замаар хүний өнгөрсөн амьдралын зохисгүй нөхөрлөлийг ЭЗЭН дахин шинэчлэхийг хүсдэг. Бурханы хүмүүстэй нөхөрлөх нь таныг ирээдүйд зөв зүг чигээ олоход тань тусалж, мөн сорилт, уруу татлагууд довтлох үед тэдгээрийг даван туулах урам зоригийг өгч, дэмжлэг туслалцааг үзүүлдэг байна.
“Мөн та нар өөрсдийн нүглүүд болон гэмт үйлдэлүүдээрээ үхсэн байсан бөгөөд амилуулагдсан; өнгөрсөн үед та нар дэлхийн заншлын дагуу ажиллагч дайсагналын сүнс, агаарт ноёрхогч ханхүүгийн хүслийн дотор амьдарцгаасан. Мөн урьд нь бид бүгд, өөрсдийн махан биеийн хүсэл тачаалаар махан бие болон бодол санаануудынхаа хүслийг дүүргэж, бусдын адил төрөлхийн уур хилэнгийн хүүхдүүд байлаа. Харин Бурхан энэрэлээр баян бөгөөд Өөрийн агуу хайраар биднийг хайрласнаар, хэдийгээр бид гэм нүгэл дотроо үхэгсэд байхад, Христтэй хамт амьдруулсан нь (Түүний нигүүлслээр бид аврагдагсад бөгөөд), биднийг хамтад нь амилуулж, мөн Христ Есүсийн дотор тэнгэрлэг орон байруудад хамтад нь суулгасан юм” (Ефес 2:1-6).