Жонн В.Рейнолдс
Жеферсон хотын морины хулгайч гэдгээрээ цуутай Жорж Леннокс үхээд дахин амь орсон түүх миний өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй хамгийн сонирхолтой үйл явдал байсан юм.
Тэрээр шоронд ял эдлээд хоёр улирлын нүүрийг үзэж байсан үе. Сэджвик хотынхон түүнийг анх удаа морины хулгайн гэмт хэргийн сэдэлтээр шорон руу явуулсан гэдэг. Ял эдэлж байсан 1887, 1888 оны өвлийн турш тэрээр нүүрсний уурхайд ажиллаж байжээ. Хүнд хөдөлмөр хийдэг тэр газар нь түүнд аюултай санагддаг байлаа.
Энэ үед нэгэн офицер түүний бодит байдлын тайланг бичүүлж, байцаалт аваад аюулгүй өрөөнд ажиллуулах болно гээд Ленноксийг эргэж ажилдаа удалгүй очихыг тушаажээ.
Ялтан ажил дээрээ ирээд нэг цагаас илүү хугацаанд ажлаа үргэлжлүүлж чадсангүй, учир нь дээвэр тэр чигээрээ нуран унаж түүнийг дарсан байлаа. Тэр ийм байдалд бүтэн хоёр цагийн турш байсан юм.
Оройн хоолны цагт тэр байсангүй ялтан алга болсон хэмээн зарласны дараа хайгуулынхан түүнийг овоорсон хогон дороос олжээ. Амь нь аль хэдийн үгүй болсон харагдаж байлаа. Түүнийг нуранганаас гаргаж, үзсэн шоронгийн эмч үхсэн байна хэмээн мэдэгдэв. Түүний цогцосыг эмнэлэг рүү хүргэж тэнд угааж хувцаслаад, оршуулахад бэлдлээ. Бас авсыг нь бэлэн болгоод эмнэлэгт хүргэж ирсэн байв. Ариун ёслолыг үйлдэх пастор ирээд оршуулгын сүүлчийн гунигт ёслолыг гүйцэтгэхээр бэлдэж байлаа. Эмнэлэгийн ажилчид хоёр хоригдолд цогцосыг модон орноос нь зөөж өрөөний нөгөө талд байгаа авсанд аваачиж тавихыг тушаалаа. Тэдний нэг нь Ж.Ленноксын толгой талаас нь, нөгөө нь хөл хэсгээс өргөөд замын тал хүртэл явж байтал, толгойн хэсгийг өргөж явсан нэг нь санаандгүй нулимуурын саванд бүдрэхдээ тэнцвэрээ алдаж цогцсыг унагачихав. Нас барсан эрийн толгой шалыг цохиход, тэнд байсан хүмүүсийн дунд гүн уулга алдах дуу сонсогдож, гайхан алмайрцгааж, зогсон хоцорцгоов. Энэ үед удалгүй үхсэн эрийн нүд нээгдэж амьдралын өөр байдлыг тод харж эхэллээ. Түүнийг эргэж амилах үед эмч явчихсан байв. Гэнэтийн дуудлагаар эмчийг эргэж ирэхэд гучин минут өнгөрч, үхсэн эр аяга ус ууж буй үйл явдал болж байлаа. Авсанд өөр ялтанг оршуулахаар тэр газраас төдөлгүй авч явсан юм. Харин түүний оршуулгын өмсгөлийг тайлан оронд нь хоригдлын хувцасыг өмсгөв. Шинжилгээгээр түүний хөл хоёр хэсэг газраар хугарч, бусад хэсгээрээ няцарсан гэх хариу гарчээ. Тэр эмнэлэгт зургаан сар хэвтээд эргэн ажилдаа орсон юм.
Би түүнийг үнэхээр нас барсан тухай хачин түүхийг түүний найз уурхайчдаас сонсов. Сониуч зан минь намайг Леннокстой танилцаж энэ түүхийг өөрийнх нь амнаас сонсохыг хүсэхэд хүргэсэн юм. Ийнхүү боломж олдолгүй нилээд хэдэн сарыг өнгөрөөлөө. Эцэст нь түүнтэй уулзах боломж надад гарав. Түүнийг уурхайд эргэн ирсэний дараа би шоронгийн албан газарт жил бүрийн нарийвчилсан тайланг бичихээр очдог байлаа. Нэг өдөр тэр эрийг энэ амьдралд хэрхэн эргэж ирсэн тухай сэдвээр хүмүүстэй ярилцаж байх үед бидний ажиллаж байсан өрөөний дэргэдүүр тэр залуу өнгөрч явахдаа над руу хандан энэ тухай бичихийг санал болгов. Би түүний гараас тэмдэглэл авах мөчийг тийм ч удаан хүлээсэнгүй, харин түүнээс өөрийнхөө ажилладаг ажлын газарт ирэхийг урилаа. Тэр ч миний урилгын дагуу ирж, би түүнтэй сайн танилууд болсноор барахгүй түүний гайхамшигт түүхийг өөрийнх нь амнаас сонсож авсан юм. Тэр залуухан, дөнгөж гуч гарсан нэгэн байв. Тэр хүнд ялтан байсан хэдий ч маш сайн боловсрол эзэмшсэн, төрөлхийн гайхалтай ухаантай хүн байлаа.
Түүний хамгийн гайхамшигтай түүхийн нэгэн хэсэг бол тэр үнэхээр үхэж, үхэл дотор байсан хугацааны турш түүнд тохиолдсон зүйлээс бичиж байна. Би богино хэмжээний гар бичмэлээр тайлан бичиж, түүний түүхийг өөрөөр нь яриулж тэмдэглэл хөтөлж авсан юм. Тэр хэлэхдээ: “-Өглөөнөөс эхлэн надад ямар нэгэн аймшигтай зүйл болох гэж байгаа мэт совин төрж байлаа. Миний сэтгэл тайван бус учраас өөрийнхөө мэдрэмжийг даган уурхайн эзэн болох ноён Грэсон руу очсон. Тэгээд би юу мэдэрч байгаагаа хэлж, нүүрсний өрөө болох миний нүүрс ухдаг газрыг шалгаж үзэхийг гуйлаа. Тэр ирж сайтар шалгаж үзэх шиг болсон, тэгээд намайг эргээд ажилдаа орохыг тушааж, тэнд ямар ч аюул байхгүй гэж хэллээ. Харин тэр намайг ‘хачин жигтэй’ байдалтай байгааг анзаарсан байх. Би ажилдаа эргэн орж, нэг цаг орчим ухалт хийж байтал бүх зүйл хормын хугацаанд болж тэнд харанхуй болж эхлэв. Удалгүй асар том төмөр хаалга миний өмнө санжигнан онгойж байгаа мэт харагдлаа. Би тэр хаалгаар орсон. Тэгээд миний оюун ухаанд бодол санаа минь эргэн орж ирэхэд би үхээд өөр ертөнцөд ирснээ мэдсэн юм. Надад юу ч харагдахгүй, ямар ч төрлийн дуу чимээ сонсогдохгүй байв. Үл мэдэх хүчин надад нөлөөлөхөд би үүдний хэсгээс хөдөлж эхэллээ. Хэсэг зайнд би явсаар өргөн голын эрэг дээр ирэв. Тэнд харанхуй ч биш, гэрэлтэй ч биш байсан. Төдөлгүй үлэмж их хурц гэрэлтэй одод гийсэн шөнө болов. Би тэр голын эрэг дээр удаан байгаагүй атал сэлүүрийн дуу усан дээр сонсогдов. Тэгтэл нэгэн хүн миний зогсож байсан газар руу завиар сэлүүрдэн ирлээ.
“Би үг ч дуугарч чадсангүй. Тэр хүн над руу агшин зуур хараад, над дээр ирээд ийн хэллээ.
-Тэр намайг завинд суулгаж, голын нөгөө тал руу гатлахаар сэлүүрдэнэ гэв. Би түүнийг дагалаа. Тэр нэг ч үг дуугарсангүй. Би түүнийг хэн болохыг нь, би бас хаана байгаагаа асуумаар байлаа. Миний хэл амныхаа тагнайд наалдчихсан мэт байв. Би нэг ч үг хэлж чадсангүй. Эцэст нь, би нөгөө эрэг дээр хүрч ирлээ. Би завинаас бууж, харин завьчин нүдэнд үзэгдэлгүй ор мөргүй алга боллоо.
“Тийнхүү би ганцаараа үлдэж юу хийхээ ч мэдэхгүй байв. Урдаа байгаа замыг хартал тэнд харанхуй хөндийн дагуу хоёр зам харагдлаа. Тэр замын нэг нь өргөн байсан бөгөөд түүгээр явахад аюулгүй сайн харагдаж байв. Харин нөгөө зам нь нарийхан өөр чиглэл рүү хөтлөж байсан юм. Би зөнгөөрөө хялбар сайн давах замыг даган явлаа. Намайг хол явж амжаагүй байтал тэнд харанхуй болж эхлэв. Тэнд үргэлж онцгойрох юмгүй байдаг бололтой харин тэртээ хол газраас оч, дөлүүд үсрэн цовхичож байгаа мэт гэрэл цацарч байлаа. Энэ үед тэр аялалыг би өөрөө гэрэлтүүлж явсан юм.
“Төдөлгүй би өөрөө ч огт дүрслэх боломжгүй нэгэнтэй уулзсан юм. Би танд зөвхөн түүний аймаар дүр төрхийг бүдэгхэн дүрслэн хэлье. Тэр бага зэрэг хүнтэй төстэй боловч миний харж байсан том хүмүүсээс хэд дахин том байлаа. Тэр хамгийн багадаа арван фийт (3,048 метр) өндөртэй, нуруундаа аугаа том далавчтай, миний ухдаг байсан нүүрс шиг бүхэлдээ тас хар, бие нь нүцгэн байдалтай харагдсан. Гартаа жад барьсан, тэр жадны бариул нь арван таван фийт (4,572 метр) урт байсан. Түүний нүд галтай бөмбөлөг шиг харагдсан. Түүний шүд сувд шиг цагаан, нэг шүд нь дор хаяж нэг инч (3 сентиметр) урт байлаа. Түүний хамар, хэрэв тэр зүйлийг нь хамар гэж хэлбэл, маш том, өргөн тэгээд хавтгай байсан. Түүний үс нь их өтгөн ширүүн, бас урт бөгөөд нүсэр том мөрийг нь дагаж унжсан байв. Түүний дуу хоолойг, хэрэв би адилтгаж хэлэхээр бол зэрлэг амьтдын дунд архирч буй арслан шиг байлаа.
“Би түүнийг анх цацарч байсан гэрэлтэй газраас харсан юм. Би яг л улиангар модны навч шиг чичирч байгаа минь түүнд харагдсан байхаа. Тэр жадаа өргөн над руу нисгэж байгаа мэт явуулахад би гэнэт зогссон. Би тэр аймшигтай дуу хоолойг сонсох шиг болтол, тэр гэнэт намайг өөрийг нь дагаж явахыг санал болголоо. Тэр миний аялалыг замчлахаар илгээгдсэн байжээ. Би дагаад явсан. Би өөр юу хийж ч чадах билээ дээ? Түүнийг надаас түрүүлээд жаахан зайтай газар руу явсан хойно бидний өмнө нэгэн том уул гарч ирэв. Бидний нүүрэн талд байх хэсэг нь босоо эгц харагдаж байлаа. Яг нэгэн том уулыг хоёр хуваагаад нэг хэсгийг нь авчихсан мэт байлаа. Тэр босоо эгц хадан дээр “энэ бол Там” гэсэн үгийг би тодхон харсан юм. Хөтөч маань тэр босоо эгц хана руу ойртон очоод жадныхаа бариулаар гурван удаа чанга тогшив. Нүсэр том хаалга санжигнан нээгдэхэд бид түүгээр орлоо. Тэгээд би тэр ууланд хонгил адил харагдах сувгийн дагуу удирдуулан явсан юм.
“Заримдаа бид Египетийн харанхуйгаар аялж байгаа мэт байлаа. Би хөтчийнхөө хүнд хөлийн алхах чимээг сонсоод түүнийг дагаад явж байв. Бүхий л замын турш надад хэн нэгэний үхэж байгаа гүн гийнах дуу сонсогдож байлаа. Цааш явах бүрт тэр гийнах дуу улам нэмэгдэж, ус, ус, ус гэж уйлж байгааг би тод сонслоо. Өөр хаалганд ирээд түүгээр ч бас ортол тэртээ алсаас сая сая дуу хоолой ус, ус гэж уйлж байхыг би сонсож чадлаа. Удалгүй хөтөч өөр нэгэн том хаалгыг тогшин онгойлгоход тэнд би өнөөх уулын замыг туулсан байгаагаа мэдэв. Харин тэр миний өмнө өргөн тал газар байж байв.
“Хөтөч намайг тэр газар, адилхан газар очих алдагдсан сүнснүүдтэй үлдээгээд явлаа. Анхны хөтөчтэй төстэй хэрнээ жадны оронд аварга том сэлэм барьсан нэгэн над дээр ирэх хүртэл би тэр задгай тал газарт нэг цаг гаруй байсан юм. Тэр ирээд надад хандан миний үйл хэргийг хэллээ. Тэр миний сүнсэнд аймшгийн хүчтэй дуу хоолойгоор ярьж эхлэв.
-‘Та тамд байна’ хэмээгээд ‘таны бүх найдвар чинь зайлан үгүй болсон’ гэлээ. Тэр цааш нь хэлэхдээ,
-“та уулыг туулан наашлан ирэх замдаа, ойртох тусам хатсан хэлэндээ хүйтэн ус гуйсан, гийнах, чарлах, тэдний дууг сонссон байх. Тэр хонгилын дагуу явж байх үед тэнд нэгэн хаалга галтай нуурын өмнө нээгдэнэ. Тэр нь удалгүй таны хувь тавилан байх болно. Та энэ задгай тал газарт үлдэх зөвшөөрөлтэй, энд алдагсад зовохынхоо өмнө сайхан зүйл олж харах зөвшөөрөл авсан юм” хэмээн хэлэв.
“Тэгээд би тэнд ганцаараа үлдлээ. Ямар үлэмж их айдсаар дүүрэн газрыг туулснаа би мэдсэнгүй, харин тэр үед би дүйнгэ болж эхэлсэн юм. Миний биеийн яснуудыг бүхэлд нь битүү сулбагар байдал эзлэн авлаа. Миний хүч чадал надаас гарч миний үе мөчүүд биеэ удаан хугацаанд дэмжин барихаа болив. Энэ байдлыг давж гартал, би сул доройтлын хүчинд орж эхэллээ. Тэгээд би үүрэглэн, хяналтаа алдаж эхлэв. Хагас сэрүүн, хагас унтаад би зүүдэлж байх шиг байлаа. Миний дээр тэртээ алсад Библиэс уншиж байсан үзэсгэлэнт Хотыг би харсан юм. Тэр ямар гайхамшигтай үзэсгэлэнтэй байсан гээч, хаш чулуун хана тэртээ алсад сунан тогтсон байлаа. Би энгүй уудам тал газар нь үзэсгэлэнтэй цэцэгсээр хүчигдсан байхыг харав. Мөн тэнд амийн гол болон шилэн тэнгисийг харлаа. Асар олон, үй түмэн тэнгэр элчүүд хотын хаалгаар дуу дуулан орж, гарч байлаа. Өө, тэр ямар сайхан дуу байсан гэж санана. Тэдний дунд би хүндэт хайрт хөгшин ээжийгээ олж харлаа, тэр миний нүгэлт үйлдлээс болж зүрхний өвчтэй болоод нас барсан билээ. Тэр над руу хараад намайг өөрлүүгээ татаж байгаа нь харагдаж байсан ч би хөдөлж чадахгүй байв. Учир нь асар том туухай миний дээр байж намайг доош татаад барьж байлаа. Тэр үед үзэслэнлэнт цэцэгсийн анхилуун тансаг үнэр, зөөлөн сэвшээ салхины аясаар надад үнэртэж, тэр мөчид би тэнгэр элчүүдийн гайхамшит аялгууг өмнөхөөсөө илүү тод сонсож чадав. Тэгээд би
-‘Өө би тэдний нэг байхгүй яав даа’ гэж өөртөө хэлсэн юм.
“Би аз жаргалын аяганаас ууж байтал миний уруулаас ус дуслаа. Би үүрэглэж байгаад сэрсэн байв. Би аз жаргалтай мөрөөдлийн газраас, харанхуй, очих газар үгүй хоригдлуудын байх газарт эргэж ирлээ. Хөтөч надад миний ирээдүйд байх ёстой газар руу явах цаг ирлээ гэж хэллээ. Тэр намайг өөрийг нь дагахыг санал болгов. Би өөрийнхөө явсан мөрөө даган алхсаар дахин харанхуй хонгилын замаар ороод нэг цагийн турш би хөтөчийг дагалаа. Биднийг нэгэн хаалганд очиход хонгилын дотор тал нээгдэв. Түүгээр цааш яваад бид эцэст нь өөр хаалганд очиж түүгээр орлоо. Тэнд би галт нуурыг харсан юм.
“Яг миний урд хараа минь хүрэх хол газарт хүхэрт галт нуур байхыг харав. Асар их дүрэлзэж буй гал, бие биеэн дээрээ эргэлдэн унах аугаа том улаан гал, ширүүн шуурга болж буй далайн давалгаа адил агаарт өөр хоорондоо шидэлцэн чулуудалцаж байгаа мэт өндөрт үсрэн давалгаалж байлаа. Тэр давалгааны мандал дээр хүмүүс гарч ирж байхыг би харав. Гэвч тэднийг удалгүй дахин галт нуурын хамгийн гүн, аймшгийн муухай ёроол уруу авч одно. Тэр үхээрийн муухай дүрэлзсэн галын мандал дээр тэднийг гаргаж ирэх үед тэд зөвхөн Бурханы эсрэг хараах нь аймшигтай байсан төдийгүй, ус гуйж өрөвдмөөр уйлалдах нь зүрх зүсэгдэм байлаа. Өргөн уудам зах хязгааргүй тэр гал дотор байгаа алдагдсан сүнснүүдийн чарлаан дахин дахин цуурайтаж байсан юм.
“Тэр үед би хэдхэн хормын өмнө орж ирсэн хаалга руу харцаа эргүүлтэл тэнд би эдгээр аймшигтай үгсийг уншсан юм. ‘Энэ бол таны хувь тавилан: энэ нь мөнх бөгөөд хэзээ ч дуусахгүй’ гэсэн байлаа. Удалгүй би ертөнц миний хөл дор нэгэн замыг өгөхийг мэдрэв. Би өөрийгөө галт нууранд живж байхыг олж харсан юм. Үгээр хэлж дүрслэхийн аргагүй ус хүсэж ам цангасан байдал намайг эзэмдлээ. Тэгээд шоронгийн эмнэлэгт миний нүд нээгдэж ус гуйсаар сэрсэн билээ.
“Надад тохиолдсон энэ түүхийг би өмнө нь хэзээ ч ярьж байгаагүй, шоронгийн харгалзагчид үүнийг сонсвол намайг солиотой гэж үзээд тахир дутуу хүмүүсийн байранд хорино гэхээс айдаг байсан. Энэ бүхнийг би туулаад ирсэн, харин одоо би амьд байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна. Тэнд Мөнхийн улс байдаг бас Там байдаг. Библи дээр бичигдсэн үргэлж байх хуучин Там байдаг. Гэхдээ одоо нэг л зүйл тодорхой, би тэр газар руу хэзээ ч явахгүй.
“Төдөлгүй би эмнэлэгт нүдээ нээж энэ хорвоод дахин нэг удаа амьд байх болсноо мэдээд тэр даруй би өөрийн зүрх сэтгэлээ Бурханд өгсөн. Харин одоо би Христэд итгэгч хүн байж амьдарсаар үхэх болно. Миний ой ухаан тэр аймшигтай Тамыг харсан минь хэзээ ч мартагдахгүй мөн Мөнхийн улсад харсан сайхан зүйлсүүдийг ч мартахгүй. Би удахгүй хайрт хөгшин ээжтэйгээ уулзана. Үзэсгэлэнт голын эрэг дээр сууж, анхилам тансаг үнэртэй цэцэгсээр хучигдсан толгод, цэнгэг усны давалгаан дээгүүр тэнгэр элчүүдтэй зугаалах болно. Төсөөлөөд үздээ эгэл жирийн үзэсгэлэнт тэртээг даван сонсогдох, надад хадгалагдан үлдсэн тэр сайхан дууг сонсох болно. Хэдийгээр би шоронд орхоосоо өмнө өөрийн дур зоргоор амьдардаг байсан, албадлагаар өөрийн хийх зуршил болсон бүх үйлээсээ татгалзах хэрэгтэй болсон. Учир нь энэ дэлхий дээр Христ итгэлт амьдралаар амьдарвал энэ бүхнийг юу ч үгүй арилгана. Харин Мөнхийн улс энэ амьдралаас илүү сайхан байх болно. Би гэмт хэрэгтэн нөхдүүдээ орхино. Дахин эрх чөлөөтэй нэгэн болох үедээ сайн хүмүүстэй хамтран ажиллах болно.”
Бид энэ түүхийг Жорж Ленноксоос авсан даруйдаа уншигч нарт тайлбарлан өгсөн билээ. Энэ түүх олон олон төөрсөн сүнснүүдэд сэргэлт өгч тэднийг Бурхан Ивээх Болтугай.
Шатаж буй тамыг бодитоор байдагийг хүн хэрхэн эргэлзээгүй мэдэж болох вэ? Бидэнд Бурханы Үг болох Библи байна. Ноён Ленноксийн тамын тухай илчилсэн бодит түүх ч байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсээ, Зогс! Бодит байдалтай Нүүрэлд! Таны амьдрал бичигдэж байна. Бурхан таныг гэмтэй гэдгээ хүлээн зөвшөөрөх хүсэлтэй байх үед таныг уучилж, аврахыг хүсэж байна. Авралд хүрэх цорын ганц зам бол гэм нүглээ цэвэрлүүлж таны нүглийн төлөө Есүс Христийн цус золиос болсныг хүлээн авснаар ирдэг. Таныг Бурханаас уучлалыг хүлээн авах үед Тэр таны зүрхэнд амартайван амралтыг өгөх болно. Та эрх чөлөөтэй болно, өөрийн амьдралдаа эрх чөлөөнөөс илүү мөнхийн улсын аз жаргалыг үнэгүй хүлээн авна. Үгүй аваас үүний оронд зөвхөн дөчин найман цаг бус, харин үүрд мөнхөд тамд байх бодит амьрал таныг хүлээж байна.
Баян эр ба Лазарусын тухай түүх
(Сайн Мэдээний Лук номын 16: 19-31)
“Нэгэн баян хүн амьдарч байлаа, тэрээр нарийн гоёмсог нил ягаан өнгийн хувцсыг өмсөж мөн өдөр бүр тансаг амьдардаг байв. Харин түүний гэрийн үүдэн дээр Лазарус гэгч яр шарханд баригдсан нэгэн эр гуйлга гуйдаг байжээ; тэрээр, баячуудын ширээнээс унах үйрмэгээр хооллохыг хүсдэг бөгөөд ноход ирж, түүний шархыг нь долоодог байв. Гэтэл гуйлгачин эрийг нас нөгчихөд, Тэнгэрэлчүүд түүнийг Абрахамын цээжин дээр авчирчээ; мөн мөнөөх баяныг нас нөгчихөд, түүнийг оршуулав; баян эр тамд тарчлах үедээ хараагаа дээшлүүлтэл, алс хол Абрахамын цээжин дээр байх Лазарусыг олж харав. Тэгээд тэрээр
-Абрахам эцэг минь ээ, намайг энэрээч, Лазарусын хурууны үзүүрийг усанд норгоод, миний хэлийг сэрүүцүүлэхээр түүнийг явуулаач; учир нь би энэ галд тарчилж байна гэж хашхиран хэлэв. Гэтэл Абрахам, түүнд
-Хүү минь, чи өөрийн амьдралдаа өөрийнхөө сайныг хүлээн авсан бол, харин Лазарус зөвхөн мууг авч байсныг чи санаач; харин одоо тэрээр энд тайвшралыг хүлээн авч, харин чи тарчлан зовж байна. Түүнээс гадна та, бид нарын хооронд асар том ёроолгүй ангал тогтжээ, тиймд эндээс та нарын хүссэн хэн ч гарч чадахгүй шиг түүнчлэн тэндээс бидэн рүү хэн ч гарч ирж чадахгүй гэж хэлэв. Тэгэхэд баян эр
-Тиймээс эцэг минь, би танаас гуйж байна, түүнийг миний эцгийн гэр лүү явуулаач. (Учир нь би таван дүүтэй), тэднийг энэ зовлонгийн газарт ирүүлэхгүйн тулд Лазарус тэдэнд гэрчлэг гэв. Абрахам, түүний хариуд
-Тэдэнд Мосес болон эш үзүүлэгчид байгаа; тэд тэднийг сонсог гэв. Харин баян эр
-Үгүй ээ, Абрахам эцэг минь; үхлээс хэн нэгэн нь тэдэн дээр очиход л тэд гэмшицгээнэ хэмээн хэлэв. Тэгэхэд Абрахам, түүнд
-Хэрэв тэд Мосес болон эш үзүүлэгчдийг сонсохгүй л юм бол, үхлээс хэн ч амилсан тэд итгэхгүй гэж хэлэв.”