Та аз жаргалтай хүн мөн үү? Учир нь айдас ба нүглийн буруутан гэх мэдрэмж нь таны баяр хөөрийг үгүй хийж байдаг. Магадгүй та "Би хэрхэн баяр хөөртэй байх вэ?" хэмээн боддог байх.
Харин надад танд зориулсан сайн мэдээ байна! Танд тусалж чадах Нэгэн байгаа. Тэрээр таны гэм нүглүүдийг уучилж, мөнхийн баяр хөөрийг өгч чадна. Түүний нэрийг Есүс гэдэг. Би танд Түүний тухай ярьж өгье.
Түүний эцэг бол Бурхан бөгөөд Тэрбээр энэ дэлхийг бүтээжээ. Тэрбээр энэ дэлхий дээрх бүх зүйлсийг мөн таныг болон намайг бүтээсэн юм.
Бурхан бидэнд хайртай. Тэрбээр энэ дэлхий дээр байгаа бүх зүйлсийг хайрладаг. Бурхан бидэнд үнэхээр хайртай тул Өөрийн цорын ганц Хүү Есүсийг энэ дэлхий рүү илгээжээ. Есүс энэ дэлхий дээр байх үедээ, өвчтэй хүмүүсийг эдгээж, уйтгар гунигтай хүмүүст тайтгарлыг өгч байлаа. Тэрээр сохорсон нүдийг хүртэл нээж байсан юм. Мөн Тэрээр хүмүүст маш олон зүйлсийг заасан.
Есүс, Түүний Эцэгт таныг болон намайг хайрладаг агуу их хайр байдгийг ойлгоосой хэмээн хүсдэг. Тэрээр нэгэн түүхээр дамжуулан Өөрийн Эцгийн хайрыг тайлбарлан ярьж өгсөн. Та үүнийг Библийн Лук элчийн бичсэн номын 15:11-24-р хэсгээс унших боломжтой.
Нэгэн эр хоёр хүүтэй байжээ. Тэрээр бүх зүйлийг сайн сайхан байна хэмээн боддог байж. Гэтэл нэгэн өдөр хөвгүүдийн нэг нь аавыгаа эсэргүүцэн босч, "Надад энэ гэр орон таалагдахгүй байна, би өөрийн замаар эндээс явахыг хүсэж байна. Өв залгамжлалын хувийг минь өгнө үү" гэв. Аав нь маш их гунигтай байсан хэдий ч түүнд хувийг нь өгч, явуулжээ. Тэр хүүгээ хэзээ нэгэн цагт дахин харах болов уу гэж гуниглан бодож байлаа.
Хүү явж, мөнгөөрөө найзуудтайгаа сайхан наргижээ. Тэрээр амиа хичээсэн амьдралынхаа төлөө өөрийн мөнгийг үрэн таран хийв. Гэнэт түүний мөнгө дуусч, найзууд нь орхин явах хүртэл тэрээр цагийг сайхан өнгөрүүлж байна хэмээн боджээ. Гэвч тэрээр орь ганцаар, тэнэмэл хүн болсон байлаа. Одоо тэрээр юу хийж, яах ёстой вэ?
Хүү нэгэн аж ахуйн эзэн дээр очиход, эзэн түүнд гахайнуудыг хооллох ажлыг санал болгожээ. Харин түүнд идэх хангалттай хоол хүнс өгсөнгүй. Хүү маш их өлссөн тул гахайн хоолноос иддэг байв. Тэрээр үйлдсэн бүх муу зүйлээ бодож, аавдаа хэрхэн зохисгүй авирласнаа санажээ. Тэрээр улам ядуу тарчиг болов.
Нэгэн өдөр тэрээр аав нь өөрийг нь ямар их хайрладаг байсныг, гэртээ ямар их хангалуун амьдарч байснаа дурсав. Тэр ч бүү хэл, аав нь зарц нартаа хангалттай хоол хүнс өгдөг байсныг санав.
Тэрээр, "Би аавынхаа эсрэг энэ бүх зүйлийг хийсний дараа түүн дээр буцаж очиж чадах болов уу? Аав минь намайг хайрласан хэвээрээ байгаа болов уу? Би түүний хүү нь байх зохистой нэгэн биш, хэрэв аав минь намайг хүлээж авбал би зарц нь болохыг хүсч байна" хэмээн бодов.
Хүү тэр даруй шууд босоод, гэрийнхээ зүг алхахдаа, аав нь өөрийг нь уучлах, үгүйг мэдэхийг ихэд хүсэж байлаа.
Харин аав нь хүүгээ явсан цагаас хойш ихэд үгүйлэн санасаар байв. "Хүү минь ер нь буцаж ирэх болов уу?" хэмээн байнга бодож байтал, нэгэн өдөр хэн нэгэн холоос ирж явааг харав. Тэр хүү минь мөн үү? Хүү нь мөн болохыг таньсан аав нь хүү рүүгээ хоёр гараа сунган, гүйхээрээ очив.
Энэ үед хүү, "Аав аа, би таны эсрэг нүгэл үйлдсэн. Би таны хүү байх зохисгүй хүн" гэв.
Гэвч аав нь, "Хүүд минь хамгийн сайн хувцсыг авчирч өг, мөн найр хийхэд бэлдэцгээе. Хүү минь төөрсөн байсан боловч одоо олдлоо" гэж хэлэв.
Бид бүгд яг энэ хүү мэт: бүгд өөрсдийн Эцэг болох Бурханаас төөрч, тэнэсээр явна. Бид олон боломжууд болон Түүний бидэнд өгөх олон сайн сайхан зүйлсийг хоосон хаяжээ. Тиймээс ч Түүний эсрэг эсэргүүцэл нь бидний аминчхан зан, хувиа хичээсэн бардамнал юм. Харин өнөөдөр Тэнгэрлэг Эцэг маань биднийг Есүс дээр ирэхийг урьж байна. Тэрбээр биднийг хоёр гараа сунган, хүлээсээр байна.
Есүс, бидний болон бүх дэлхийн нүглүүдийн төлөө Өөрийн амийг золиос болгон өгснөөр Өөрийнхөө хайрыг бидэнд харуулсан. Тэрбээр, Өөрийгөө загалмайд цовдлохыг муу хүмүүст хүлээн зөвшөөрсөнөөр зовлон бэрхшээл, гологдон хаягдах шаналлыг мэдэрсэн юм. Харин Тэрбээр Бурханы хүчээр үхлээс амилан боссон бөгөөд мөнхөд амьдрах амийг олсон.
Та Есүс рүү ирж, өөрийн нүглүүдийг уучлахыг Түүнээс чин сэтгэлээсээ гуйгаарай. Тэрбээр, таныг хийсэн буруу зүйлсийнхээ төлөө уучлал гуйхыг хараад, таныг уучлан өршөөж, Өөрийн урсгасан цусаараа бүх нүглийг тань угаан, арилгах болно. Энэ бол үнэхээр гайхалтай үйл явдал юм шүү! Ингэснээр та цоо шинэ хүн болж, мөн таны амьдрал шинэ утга учиртай байж, үргэлжлэх болно. Есүс таны гэм бурууг, айдсыг баяр хөөр болон аз жаргалаар солих болно. Хэрэв та Түүнийг Аврагчаа болгохыг хүсвэл, Тэрбээр таны Аврагч болох болно.