номын хуудсууд

Иоханы Сайн Мэдээ ном 10:1-8 Сонсоорой, та хичээнгүйлэн сонсоорой, таныг хэзээ нэгэн цагт, хаа нэгэнтээгээс, хэн нэгэний дуу хоолой, хаанаас ирж байгаа нь мэдэхгүй хэрнээ таныг нэрээр тань дуудахыг сонсож байсан уу? Эсвэл эргэн тойрны шуугиан ихтэй газраас таныг чангаар дуудахыг сонссон ч байж болох юм. Сонсооч, тэр дуу хоолой нь: Та хэн бэ? Таныг хэн гэдэг вэ? Та хаанаас ирсэн бэ? Та хаана амьдардаг вэ? Та хаашаа явж байна вэ? хэмээн дуудаж байна. ЗӨВХӨН ТАНЫГ!

Аврал 9 minutes

Та биднийг дахин төрөхгүй бол Бурханы Хаанчлалыг харж чадахгүй, мөн Тэнгэрийн Улсын хаалга ч хаалттай байна гэдгийг Есүс бидэнд хэлсэн. Тиймээс бид, ‘найз минь чи дахин төрсөн үү?, цуглааны гишүүн та дахин төрсөн үү?’ хэмээн асуудаг. Хэрэв үгүй бол та алдагдсан нэгэн юм. Есүс хэлэхдээ: “Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье, хүн дахин төрөхгүй л бол Бурханы Хаанчлалыг харж чадахгүй” (Иохан 3:3) гэжээ.

Аврал 5 minutes

​Жонн В.Рейнолдс​ ​​Жеферсон хотын морины хулгайч гэдгээрээ цуутай Жорж Леннокс үхээд дахин амь орсон түүх миний өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй хамгийн сонирхолтой үйл явдал байсан юм. ​ ​​Тэрээр шоронд ял эдлээд хоёр улирлын нүүрийг үзэж байсан үе. Сэджвик хотынхон түүнийг анх удаа морины хулгайн гэмт хэргийн сэдэлтээр шорон руу явуулсан гэдэг. Ял эдэлж байсан 1887, 1888 оны өвлийн турш тэрээр нүүрсний уурхайд ажиллаж байжээ. Хүнд хөдөлмөр хийдэг тэр газар нь түүнд аюултай санагддаг байлаа. ​ Энэ үед нэгэн офицер түүний бодит байдлын тайланг бичүүлж, байцаалт аваад аюулгүй өрөөнд ажиллуулах болно гээд Ленноксийг эргэж ажилдаа удалгүй очихыг тушаажээ. ​

Ирээдүй 13 minutes

Та аз жаргалтай хүн мөн үү? Учир нь айдас ба нүглийн буруутан гэх мэдрэмж нь таны баяр хөөрийг үгүй хийж байдаг. Магадгүй та “Би хэрхэн баяр хөөртэй байх вэ?” хэмээн боддог байх. Харин надад танд зориулсан сайн мэдээ байна! Танд тусалж чадах Нэгэн байгаа. Тэрээр таны гэм нүглүүдийг уучилж, мөнхийн баяр хөөрийг өгч чадна. Түүний нэрийг Есүс гэдэг. Би танд Түүний тухай ярьж өгье. Түүний эцэг бол Бурхан бөгөөд Тэрбээр энэ дэлхийг бүтээжээ. Тэрбээр энэ дэлхий дээрх бүх зүйлсийг мөн таныг болон намайг бүтээсэн юм.

Есүс, Color 4 minutes

Хайр… аль ч орны хэлэнд энэ үг хамгийн яруу сайханаар дуудагддаг бас сонсогддог үгсийн нэг. Энэ үг бидний оюун санаанд ямар их учир утгыг бодогдуулна вэ: сэтгэл татагдах, халамж, халуун дулаан байдал, сайхан сэтгэл, ойлголцол, найдвартай байдал, эсвэл ээж бодогдож байна уу? Гэхдээ өөрлүүгээ хандаад бодоод үз, энэ сайхан үг үнэхээр ямар утга учиртай вэ? Та хайрлуулахыг хүсдэг үү? Эсвэл та өөрөө хайрладаг уу? Танд хайрын талаар маш чухал нууцыг дэлгэж хуваалцахыг хүсэж байна. Та анхааралтай уншаарай!

Аврал 7 minutes